Удирдамж
КИНОНЫ НҮҮДЭЛ 2025-2026 Олон улсын кино хөгжүүлэлтийн сургалтын хөтөлбөр зарлагдлаа!
Сонгон шалгаруулалтын шалгуур ба үйл явц:
-Анхан шатны сонгон шалгаруулалт: Хөтөлбөрийн тавьсан шаардлага хангасан кино уран бүтээлч өргөдлийг бөглөж, төлбөрөө төлсний үндсэн дээр элсэлт авна.
2-р шатны шалгаруулалт: Олон улсын сонгон шалгаруулах зөвлөлийн өрсөлдөөнт үнэлгээ, шалгаруулалт: нийт 20 төсөл
3-р шатлалын сонголт: Төслийн хөгжлийн явц ба санал болгох боломжоос шалтгаалан шилдэг 10 төсөл шалгаруулна.
4-р шатны шалгаруулалт: Олон улсын зөвлөх багийн өмнө кино төслөө танилцуулж, хөтөлбөрийн ялагч болох ба Киноны нүүдэлтэй хамт олон улсад төслөө хөгжүүлэх эрх авна.
Мастер сургалтын сонголт (Нэг ба түүнээс дээш сонгоно)
-Сонирхолтой кино төслийн саналын багц боловсруулах – Олон улсын кино төслийн мэргэжлийн танилцуулга, олон улсын зах зээлд гарах харилцааны стратеги.
-Кино найруулга ба тавилт – Кино найруулга, тавилт, камерын хөдөлгөөн, жүжигчний найруулга, дүрслэлийн найруулгыг мастер анги.
-Дэлгэцийн зохиолын түүхийг олох нь – Зохиолын үндсэн бүтэц, дүрийн хөгжил, сэдэвчилсэн тодорхой байдлыг хөгжүүлэх.
Мастер сургалтыг дэлхийн кино урлагийн томоохон төлөөлөгч уран бүтээлчид болох Эммигийн шагналт THE WALKING DEAD, RAY DONOVAN, TRUE BLOOD, MAD MEN, GILMORE GIRLS, PETTY LITTLE LIARS, NOW AND THEN найруулагч, продюсер Лесли Линка Глаттер, Венецийн кино наадмын нэр хүндтэй Алтан арслан хүртсэн анхны эмэгтэй найруулагч, Эммигийн шагналт Мира Найр, Марвелын SHANG-CHI БА АРВАН БӨГЖИЙН ДОМОГ киноны найруулагч Дестин Даниел Креттон зэрэг 10 шилдэг кино уран бүтээлчид сургалтыг удирдан явуулна.
Бүх сургалт 🎧 Монгол орчуулгатай.
Тавигдах шаардлага:
Насны хязгаар байхгүй, кино урлагийн салбарт 3 ба түнээс дээш жил ажилласан туршлагатай олон улсын кино урлагийн боловсрол эзэмших, кино зохиол, кино төслөө хөгжүүлэх сонирхолтой Монгол кино уран бүтээлчдэд нээлттэй. Сонгогдсон тохиолдолд бүх хөтөлбөрийн үйл ажиллагаанд заавал оролцох шаардлагатай.
Үнэлгээний шалгуур:
– Уран сайхан (30%): Өгүүллийн хүч, дүрслэлийн хэв маяг, найруулагчийн алсын хараа
– Соёлын төлөөлө (25%): Жинхэнэ Монгол хүний үзэл бодол, сэдэв
– Олон улсын боломж (25%): Зах зээлийн сонирхол татахуйц, хамтын үйлдвэрлэлийн боломж
– Кино найруулагчийн баг (20%): Туршлагын түвшин, төсөл хөгжүүлэлт, олон улсад ажиллах чадвар
Сургалтанд хамрагдан төслөө хөгжүүлсэн нийт кино уран бүтээлчдээс шилдэг 10 төслийг шалгаруулж, дэлхийн кино салбарын хөгжлийг тодорхойлогч:
🇺🇸 SUNDANCE INSTITUTE
Sundance Lab, Collab & Баримтат киноны сан
🇩🇪 BERLINALE TALENTS
Хамтарсан бүтээлийн яармаг & Дэлхийн кино сан
🇫🇷 LA FABRIQUE CINÉMA
Канн & Европын хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд
🇳🇱 HUBERT BALS FUND
Роттердамын олон улсын кино наадам
🇨🇭 LOCARNO OPEN DOORS
Кино хөгжүүлэлтийн хөтөлбөрийн төлөөлөлд төслөө танилцуулах боломж нээгдэнэ.
2026 ОНЫ 4 ШАТЛАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
– 2025 оны 9-р сарын 3-нд Хөтөлбөр зарлагдана.
– 2025 оны 10-р сарын 3-нд бүртгэл дуусна.
– 2025 оны 10-р сарын 9-нд УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ Ulaanbaatar International Film Festival-UBIFF-тай хамтран Хөтөлбөрийн албан ёсны нээлтийг зохион байгуулна.
– 2025 оны 10-р сарын 10-наас 12-р сарын 31-нийг дуустал сонсогдсон кино уран бүтээлчид САНДЕНС КИНО НААДАМ болон КИНОНЫ НҮҮДЭЛ хамтарсан цахим багц сургалтанд хамрагдана.
– 2026 оны 1-р сарын 31-нд Төслийн уралдааныг зарлана.
– 2026 оны 3-р сарын 2-нд төсөл хүлээн авна.
– 2026 оны 4-р сарын 6-нд 20 шилдэг төслийг зарлана.
– 2026 оны 4-р сарын 6-наас төсөл хөгжүүлэх сургалтанд 8 долоо хоног хамрагдах.
– 2026 оны 5-р сарын 31-нд 10 шилдэг төслийг зарлана.
– 2026 оны 6-р сарын 1-5нд 10 шилдэг төслийн танилцуулгын сургалт.
– 2026 оны 7-р сарын 1-нд Олон улсын кино форум.
– 2026 оны 7-р сарын 2-4нд Галт тэрэгний кино танилцуулга.
Мастер сургалт тус бүр 225,000 төгрөг нийт гурван мастер ангид суралцах бол 770,000 төгрөг. Төлбөрт Киноны Нүүдэл 2025–2026 хөтөлбөрийн дараагийн шатанд шалгарч оролцох эрх, олон улсын түвшинд уран бүтээлээ танилцуулах, кино төслийн шалгаруулалтанд орох эрх, улмаар шилдэг оролцогчын нэг болж Сандэнсаас гэрчилгээ авах боломж нээгдэнэ.
Кино уран бүтээлч Та бүхэн 2025 оны 10-р сарын 3-наас өмнө амжиж бүртгүүлээрэй.
Мэйл: nomintuya@filmnomad.mn
Холбоо барих: +976 8805-0670
Хүсэлтээ илгээсэн танд баярлалаа. Танд амжилт хүсье!