Хөтөлбөр

КИНО ЗОХИОЛ БИЧИХ СУРГАЛТ

КИНО ЗОХИОЛ БИЧИХ ЦАХИМ СУРГАЛТ

Хугацаа: 2023 оны 8-р сарын 1-22

 

Энэхүү кино зохиол бичих цахим сургалтын үеэр уран бүтээлчид  зохиолын үндсэн бүтэц, дүр, харилцан яриа, зохиолын хөгжүүлэлтийг олон улсын кино бүтээлийн стандарт форматад нийцүүлэн боловсруулах арга барилд  суралцана. Сургалтын явцад уран бүтээлчид эдгээр аргачлалыг ашиглан анхны гаргасан санаагаар зохиолын нарийвчилсан тойм боловсруулах цаашлаад бүрэн хэмжээний кино зохиолын хэмжээнд хүргэх үндсэн бүтцийг боловсруулна.

Сургалтын сүүлийн шатанд уран бүтээлчид сургалтын явцад олж авсан мэдлэг, арга туршлагаа ашиглан кино зохиолын хураангуйг боловсруулж, 2023 оны 8-р сарын 28-ны өдөр төслийн багт ирүүлнэ. Үүнээс шилдэг 10 зохиолыг дараагийн танхимаар явагдах кино зохиолын сургалтад шалгаруулж 2023 оны 9-р сарын 1-нд зарлана.

KИНО ЗОХИОЛ БИЧИХ ТАНХИМЫН СУРГАЛТ

Хугацаа: 2023 оны 9-р сарын 4-8

Кино цуврал, арилжааны кино зохиол бүтээх чиглэлээр мэргэшсэн  зөвлөхийг Монголд урин 7 хоногийн сургалтыг танхимаар зохион байгуулна.

Энэхүү эрчимжүүлсэн киноны сургалтын үеэр шалгарсан 10 кино төслийн  зохиолын санааг, зохиолоо бичиж дуусах хүртэл дүн шинжилгээ хийх, зохиолын дүрүүдийг хөгжүүлэх, сайжруулахад туслах арга техникт суралцах, зохиолын өрнөл, зохиолын амин сүнс болсон баатруудын түүхийн гол үндэс юу болох, дүрд суурилсан сэдэл, дүр төрхийг хөгжүүлэх аргыг ашиглан сайжруулах тухай мэдлэг мэдээлэл олгоно.

 

 

КИНО ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ

КИНО ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ

Хугацаа: 2023 оны 8-р сарын 1-22

 

Цахим сургалтын хүрээнд кино төсөл боловсруулах, хөгжүүлэх, санхүүжилт босгох, түгээлтийн стратеги боловсруулах, зохиолч, найруулагч, продюсерын үүрэг, хамтын ажиллагаа, санхүү, хууль эрх зүй, маркетингийн стратегийн тухай суралцана.

 

Сургалтын сүүлийн шатанд уран бүтээлчид сургалтын явцад олж авсан мэдлэг, арга туршлагаа ашиглан кино төслийн танилцуулгын хураангуй боловсруулж, 2023 оны 9-р сарын 4-ний өдөр төслийн багт ирүүлнэ. Үүнээс шилдэг 10 төслийг дараагийн кино төсөл боловсруулах танхимын сургалтад шалгаруулж 2023 оны 9-р сарын 8-нд зарлана.

 

КИНО ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТАНХИМЫН СУРГАЛТ

Хугацаа: 2023 оны 9-р сарын 11-15

 

Кино төсөл боловсруулах сургалтын үеэр шалгарсан 10 кино төслийн 30 хүртэлх тооны кино уран бүтээлчид олон улсын хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө төслийнхөө статусыг хэрхэн үр дүнтэй үнэлэх аргачлалд суралцаж, мэдлэгээ дээшлүүлнэ.

 

Сургалтын үр дүнд бий болсон шилдэг 10 хүртэлх төсөл нь Монголын Кино Урлагийн Зөвлөлийн кино бүтээх санхүүжилтийн хүсэлт болон олон улсын боломжит сангуудад хүсэлт гаргахад бэлтгэн, бүрэн боловсруулсан кино төслийн танилцуулга боловсруулах болно.

 

 

“МОНГОЛЫН КИНО ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖ” ЧУУЛГА УУЛЗАЛТ

Хугацаа: 2023 оны 9-р сарын 25-26 өдөр

 

“МОНГОЛЫН КИНО ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖ”  чуулга уулзалтын үеэр Монгол Улсад хүрэлцэн ирсэн сангийн төлөөллүүд олон кино сан, санхүүжилт, түгээлтийн̆н талаар дэлгэрэнгүй̆ танилцуулга хийнэ. Чуулга уулзалтад Киноны нүүдэл сургалт хөтөлбөрт хамрагдсан 100 гаруй уран бүтээлчдээс гадна Монголын кино салбарын тогтвортой̆ үйл ажиллагаа явуулж буй кино студи, продакшн, кино театр, үзвэрийн̆н цэг, боловсролын байгууллагын 380 гаруй кино салбарын ажилтан хамрагдах боломжтой̆. Монголын уран бүтээлчид анх удаа хэл, санхүүгийн̆н бэршээлгүйгээр олон улсын кино хөтөлбөр, санхүүжилт олгодог сангийн төлөөллүүдтэй нүүр тулан уулзаж шаардлагатай̆ мэдлэг, мэдээллийг̆г авах боломжийг тус чуулга уулзалт олгоно.

 

Мөн Киноны нүүдэл сургалт хөтөлбөрт хагас жилийн хугацаанд хамрагдсан Монголын кино уран бүтээлчид нь суралцсан мэдлэг, мэдээллээ ашиглан кино зохиол, төсөл хөгжүүлэх олон улсын хөтөлбөрүүдэд цаашид хамрагдах боломж нээгдэх юм. 

 

Дараах олон улсын кино сангийн төлөөлөл оролцоно.

1. Хуберт Балсын сан
2. Дэлхийн киноны сан
3. Австралийн дэлгэц (цахимаар оролцох)
4. Францын кино ба хөдөлгөөнт дүрсний̆н үндэсний̆ төв
5. Их Британийн дэлхийн дэлгэцийн̆н сан
6. Бусаны Олон Улсын Кино Наадмын дэргэдэх Азийн кино сан (цахимаар оролцох)
7. Дохагийн кино хүрээлэн (цахимаар оролцох)
8. АНУ-ын Сандансийн Институт (цахимаар оролцох)
9. Данийн Кино Институт
10. Сорфонд Норвегийн кино сан
11. Cineuropa кино сургалт

 

КИНОНЫ НҮҮДЭЛ КИНО ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАЛТ

Хугацаа: 2023 оны 9-р сарын 28-29 өдөр

Киноны нүүдэл сургалт хөтөлбөрт хамрагдан шалгарсан 10 төслийн баг болон дэлхийн нэр хүндтэй̆ кино салбарын тодорхойлогч дээрх 8 сангийн төлөөллүүдэд шинэ ба хуучин кино төслөө танилцуулах хоёр өдрийн хөтөлбөрийг̆г 2023 оны 9-р сарын 28-29 хооронд зохион байгуулна. Дэлхийн бусад жишиг кино хөгжүүлэлтийн хөтөлбөрийн адилаар кино баг олон улсын кино салбарын шилдэг продюсер, санхүүжүүлэгч, үйлдвэрлэгчдэд кино төсөл бүтээлээ танилцуулж, төслөө дүгнүүлэх боломжийг олгоно.

Энэхүү уулзалтыг Монголын газар нутаг, соёлтой холбох зорилгоор Дорноговь аймгийн төв Сайншанд хот руу галт тэрэгний̆ аялал дунд зохион байгуулах ба Киноны нүүдэл сургалт хөтөлбөрийн̆н баг дуу дүрсний̆ техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Клуб галт тэрэг түрээслэн тус уулзалтыг зохион байгуулна.

Аялалын хоёр дахь өдөр Улаанбаатар хот руу буцах замд 10 кино багийн өмнөх бүтээлийн үзвэрийг зохион байгуулна. Олон улсын кино хөгжүүлэх хөтөлбөр нь ихэнх тохиолдолд анхны бөгөөд хоёр дахь уран сайхны кино бүтээлд санхүүжилт олгодог ба тухайн уран бүтээлчийн анхны ба богино хэмжээний̆ киноноос кино бүтээх чадварыг дүгнэдэг учир ирсэн төлөөлөгчдөд шалгарсан 10 кино багийн ур чадварыг харуулах зорилготой̆ юм.