бүртгэл

Дэлхийн алдарт кино уран бүтээлчдийн өлгий Америкийн САНДЕНС КИНО НААДАМ болон КИНОНЫ НҮҮДЭЛ хамтран Монголд анх удаа кино уран бүтээлчдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн боллоо!

40 гаруй жилийн түүхтэй Санденс институтын дэргэдэх Санденс Коллаб цахим сургалт хөгжлийн төв нь нийт дэлхийн 190 орны 1775 хотын 130 мянган уран бүтээлчдийг нэгтгэсэн кино уран бүтээлчдэд суралцах, хөгжих, туршлага солилцох цахим талбар юм.  

Монголын кино урлагийн уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, олон улсад уран бүтээлээ туурвихад дэмжлэг үзүүлэх зорилгоор Кино зохиол, кино найруулга, кино продюсер чиглэлийн Мастер класс хичээлээс бүрдсэн багц хөтөлбөрийг санал болгож байна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй уран бүтээлчдийн хүсэлтийг Киноны Нүүдлийн цахим хаягаар 2024 оны 10-р сарын 2 хүртэл хүлээн авна. 

Ирсэн хүсэлтийг олон улсын кино уран бүтээлчдээс бүрдсэн сонгох шалгаруулах хороо шалгаруулж 10-р сарын 9нд зарлана.

САНДЕНС КОЛЛАБ x КИНОНЫ НҮҮДЭЛ хамтарсан сургалтын нээлтийг 2024 оны 10-р сарын 18нд УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ-тай хамтран зохион байгуулна.

Кино уран бүтээлчид Та бүхнийг дэлхийн шилдэг уран бүтээлчдээс Монгол хэл дээрээ суралцахыг урьж байна!

Хүсэлтээ илгээсэн танд баярлалаа. Танд амжилт хүсье!

бүртгэлийн маягт