Хугацаа: 2024 оны 10-р сарын 18
Дэлхийн алдарт кино уран бүтээлчдийн өлгий Америкийн САНДЕНС КИНО НААДАМ болон КИНО НҮҮДЭЛ хамтран Монголд анх удаа кино уран бүтээлчдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн боллоо!
40 гаруй жилийн түүхтэй Санденс институтын дэргэдэх Санденс Коллаб цахим сургалт хөгжлийн төв нь нийт дэлхийн 190 орны 1775 хотын 130 мянган уран бүтээлчдийг нэгтгэсэн кино уран бүтээлчдэд суралцах, хөгжих, туршлага солилцох цахим талбар юм.
Монголын кино урлагийн уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, олон улсад уран бүтээлээ туурвихад дэмжлэг үзүүлэх зорилгоор Кино зохиол, кино найруулга, кино продюсер чиглэлийн Мастер класс хичээлээс бүрдсэн багц хөтөлбөрийг санал болгож байна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй уран бүтээлчдийн хүсэлтийг Киноны Нүүдлийн цахим хаягаар Бүртгүүлэх – Film Nomad 2024 оны 10-р сарын 2 хүртэл хүлээн авна. Ирсэн хүсэлтийг олон улсын кино уран бүтээлчдээс бүрдсэн сонгох шалгаруулах хороо шалгаруулж 10-р сарын 9нд зарлана.
САНДЕНС КОЛЛАБ x КИНОНЫ НҮҮДЭЛ хамтарсан сургалтын нээлтийг 2024 оны 10-р сарын 18нд УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ-тай хамтран зохион байгуулна.
Кино уран бүтээлчид Та бүхнийг дэлхийн шилдэг уран бүтээлчдээс Монгол хэл дээрээ суралцахыг урьж байна!
Хугацаа: 2024 оны 2-р сарын 3
САНДЕНС КОЛЛАБ x КИНОНЫ НҮҮДЭЛ хамтарсан мастер сургалтанд шалгарсан уран бүтээлчид сургалтын явцад олж авсан мэдлэг, арга туршлагаа ашиглан кино төслийн танилцуулгын хураангуй боловсруулж, 2025 оны 1-р сарын 10-ний өдөр төслийн багт ирүүлнэ. Үүнээс шилдэг 10 төсөл буюу төслийн зохиолч/найруулагч болон продюсерын баг, дараагийн олон кино төсөл танилцуулга хийх шатанд шалгах боломжтой. Кино төслийн баг нь Сандэнс Коллаб ба Киноны нүүдлийн хамтарсан 8 долоо хоногийн Кино Зохиол болон Кино Продюсер цахим хичээл хамрагдана.
1. Кино Зохиолчийн заавраар өөрийн уран сайхны кино зохиолын санааг хөгжүүлэн тритмэнт буюу богино зохиол бичих ур чадварыг эзэмших болно. Зохиолоо боловсруулах энэ чухал алхмыг хийж, концептоос тритмэнт болгох аргуудаас хамтдаа суралцах боломжтой.
2. Продюсер Лоренс Турман “Хамгийн шилдэг продюсерууднь уран бүтээлчийн мэдрэмж ба бүтээлч байдал, хөгжөөгчийн сэтгэлгээ, улс төрчийн хүмүүстэй харьцах ур чадвар, гүйцэтгэх захирлын ажил хэрэгч чанар, сэтгэл засалчийн гүнзгий ойлголт, хөгжөөн дэмжигчийн урам зоригт байдал, питбуллын тууштай зан, могойн тос худалдагчийн сэтгэл татам байдал, таван одтой генералын улсаа төлөөлөх чадвар, хамелеоны уян хатан байдал, лам хүний үнэнч шударга байдлыг агуулдаг.” хэмээсэн байдаг.
Аливаа төслийн амьдралын туршид өрнөж буй бүхнийг бүтээлч, стратегийн хувьд өргөнөөр харах үүрэгтэй бүтээлч продюсер байхын утга учрыг олж мэдэх болно.
Хугацаа: 2024 оны 7-р сарын 4 өдөр
Киноны Нүүдэл 2024 чуулга уулзалтын үеэр Монгол Улсад хүрэлцэн ирсэн кино хөгжүүлэлтийн хөтөлбөр, олон кино сан, санхүүжилт, түгээлтийн̆н талаар дэлгэрэнгүй̆ танилцуулга хийнэ.
Мөн Киноны нүүдэл сургалт хөтөлбөрт хагас жилийн хугацаанд хамрагдсан Монголын кино уран бүтээлчид нь суралцсан мэдлэг, мэдээллээ ашиглан кино зохиол, төсөл хөгжүүлэх олон улсын хөтөлбөрүүдэд цаашид хамрагдах боломж нээгдэх юм. Чуулга уулзалтын үеэр шилдэг кино төслийг шалгаруулна.
Хугацаа: 2024 оны 7-р сарын 1-3 өдөр
Киноны нүүдэл сургалт хөтөлбөрт хамрагдан шалгарсан 10 төслийн баг болон дэлхийн нэр хүндтэй̆ кино салбарын тодорхойлогч кино хөгжүүлэлтийн хөтөлбөрийн төлөөллүүдэд кино төслөө танилцуулах хөтөлбөрийг̆г 2024 оны 7-р сарын 1-3 хооронд зохион байгуулна. Дэлхийн бусад жишиг кино хөгжүүлэлтийн хөтөлбөрийн адилаар кино баг олон улсын кино салбарын шилдэг продюсер, санхүүжүүлэгч, үйлдвэрлэгчдэд кино төсөл бүтээлээ танилцуулж, төслөө дүгнүүлэх боломжийг олгоно.